Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөлд санал авч байна
2017.01.24

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөлд санал авч байна

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ҮҮГЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ТА БҮХЭН САНАЛАА2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 23-НЫ ДОТОР ДАРААХ ХАЯГААР ИРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ТУЛ САНАЛ ӨГЧ, ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО УУ.

Email: bouaheltes@gmail.com

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, АУДИТЫН ХЭЛТЭС

2016.02.23

                       БАТЛАВ.

               БАЙГАЛЬ ОРЧИН,

         АЯЛАЛ ЖУУЛЧЛАЫН САЙД

                 Д.ОЮУНХОРОЛ

                                     БАТЛАВ.

                                 ХУУЛЬ ЗҮЙ,

                       ДОТООД ХЭРГИЙН САЙД

                               С.БЯМБАЦОГТ

 

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

                     Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

1.1.Хууль зүйн үндэслэл

Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулах дараахь хууль зүйн үндэслэл байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны yйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.3.-д байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна гэж, 4.2.8.-д байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг гэж тус тус заасан байна. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдолын тухай” 2017 оны 03-03 дугаар зөвлөмжийн 2.1 дэх заалт. мөн  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан байгаль орчныг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, багц хуулийн хэрэгжилтийг хангах, байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй төслөөс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг зорилтуудыг уг хуулийн төслөөр хангах боломжтой. Энэ зохицуулалтыг эрх зүйн хувьд бий болгосноор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт сайжирч, байгалийн нөөцийг ашиглагч хамгаалагч байх зарчимын хэрэгжүүлэх нөхцөл бий болно.

1.2.Практик шаардлага

Уг хуулийн төслийг боловсруулах дараахь практик шаардлага байна. Үүнд:

Байгаль орчны салбарт 2009-2012 онд хийгдсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд салбарын үндсэн харилцааг зохицуулж байсан 33 хуулиас 18 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган, бодлогын хувьд шинэ агуулга, зохицуулалтаар шинэчилсэн. Уг эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг шинэчилсэн найруулгаар УИХ-аас баталсан. Шинэчлэгдэн батлагдсан хуулийг хэрэгжүүлсэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хуулийн зарим зүйл заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалтын хувьд давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчид эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг хүндрэл бэрхшээл гарч байгаа тул эдгээр асуудлыг эрх зүйн зохицуулалтын хувьд сайжруулан зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Жишээ нь:

  1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.8-д нарийвчилсан үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл тулгарч байна. Багийн Иргэдийн Нийтийн хурал нь жилдээ 1-ээс 2 удаа хуралдах тохиолдол их байгаа тул төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээний мэргэжлийн байгууллага хурал хүлээж цаг хугацаа, эдийн засгийн хувьд алдагдалд орж хөрөнгө оруулалтаа алдах зэрэг бэрхшээл гарч байна. Мөн авто болон төмөр зам, нефть, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын төсөл зэрэг олон аймаг, сум, багийн нутаг дэвсгэрийг хамарч хэрэгждэг төслийн хувьд төслийн нөлөөлөлд өртөх баг бүрээс санал авах боломжгүй байна. Мөн энэ заалтад нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл гэж заасан нь 2 нэгжээс санал тэмдэглэл авах хоёрдмол утгыг илэрхийлж байгааг тодорхой болгох хэрэгцээ шаардлагын улмаас хуулийн 8.4.8. дахь заалтыг өөрчлөн найруулсан.

2.Төслийн хүчин чадал, хамрах хүрээ, байгаль орчинд учуулах сөрөг нөлөөлөл зэргийг үл харгалзах бүх төрлийн нарийвчилсан үнэлгээний тайланг Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр зохицуулсан нь эдийн засгийн болоод цаг хугацаан хувьд төсөл хэрэгжүүлэгч нарт хүнррэл учруулж байна. Иймд төслийн байгаль орчинд учуулах сөрөг нөлөөлөл зэргийг харгалзан үзэж, тодорхой төрлийн төслийн нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлгээний шинжээч шинжилгээ хийсэний үндсэн дээр шийдвэрлэж байх зохицуулалтыг хийсэн.

3.Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй томоохон төслүүдэд хамааруулж, хэрэгжүүлэх нөхцөл, арга аргачлал, тавигдах шаардлага, оролцогч талуудын үүрэг хариуцлага зэргийг тодорхой болгож зохицуулах үүднээс 8зүйлийг хуулийн төсөлд шинээр боловсруулж тусгах шаардлагатай байна.

             4.Мөн уг хуульд зарим шаардлага тодорхойгүй, бичиг баримтын бүрдлийн ангилал ойлгомжгүй, давхцсан шинжтэй, үүрэг хариуцлагын зохицуулалт тусгагдаагүйн улмаас хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс захир хэсэг, заалтыг нэмэх, өөрчлөх төслийг тусгасан.

   Хоёр.Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

     Гурав. Хууль батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

            Хуулийн төсөл батлагдсаны дараа түүнийг дагаж мөрдөх явцад нийгэм, эдийн засаг, хууль зүйн ямарваа нэгэн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд дараах эерэг үр дагавар гарна гэж үзэж байна. Үүнд:

ü  Байгалийн нөөцийг ашиглагч нь хамгаалагч байх зарчим хэрэгжих

ü  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилтийг сайжруулах

ü  Байгалийн нөөц ашиглан хэрэгжүүлж буй төслөөс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах замаар орчны бохидол, доройтлоос урьдчилан сэргийлэх, оролцлгч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох

ü  Уул уурхай, дэд бүтцийн төслийн явцад эзэнгүй орхигдож буй байгаль орчны сөрөг нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах аргаар бууруулах

ü  Төр хувийн хэвшлийн хамтын ажилллагаанд суурилсан байгалийн нөөцийн ашиглалт-хамгаалалтын зөв механизмыг бүрдүүлэх

Дөрөв.Хуулийн төсөл Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн уялдаа холбоо

             Төсөл нь Монгол улсын Үндсэн хуулийн байгалийн нөөц баялаг төрийн хамгаалалтад байх тухай 6 дугаар зүйл, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг төрөөс хариуцан хангах тухай Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудтай бүрэн нийцэж байгаа бөгөөд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.