2017.01.30

Б.Баттөмөр: Шинэ ололт, нээлтээс гадна нутагшуулахад анхаарч ажиллах хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэд хэдэн асуулт БСШУС сайдаас асуулаа. 

Өнөөдөр эдийн засгийн мухардлаас гарах  маш чухал гарцын нэг бол шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, инновацийг нутагшуулах, мэдлэгийн эдийн засгийг бий болгох юм.

Нэг эрдэмтэн Эрдэнэтийн зэсийг уусгалтын аргаар боловсруулж, өнөөдрийн үр өгөөжийг тав дахин өсгөх аргыг гаргасан байсан ийм жишээ олон бий.. Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээний ноогдол ашгийг 2037 оноос авна. Энэ ашгийг үнэтэй болгох арга бол тэнд ШУ-ны ололт амжилтыг нэвтрүүлэх юм. Тиймээс ШУ-ны шинэ ололт,  нээлтээс гадна нутагшуулахад анхаарч ажиллах хэрэгтэй.

Хэд хэдэн асуулт байна. 2020 он хүртэл МУ-д нутагшуулах хэдэн инновацийн жагсаалт  байна вэ? Шүлхийний вакцин бэлэн болсон гэсэн хэзээнээс үйлдвэрлэлд нэвтрүүлэх вэ? Манай Дарханд үйлдвэрлэл технологийн парк байгуулна гэж хэдэн жил боллоо.  2017 онд юу хийгдэх вэ? Автосорсонги хийх жагсаалт, төлөвлөгөө байна уу? 2020 он хүртэл ШУПарк хэдийг байгуулахаар төлөвлөж байна вэ?