Л.Болд: ITB-д орсон үр дүн нь Монгол улс мөнгөө салхинд хийсгэсэнтэй адил зүйл болсон
Эдийн засгийн байнгын хороо Аялал жуулчлалын суурь хөгжлийн талаар хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Л.Болд: Аялал жуулчлалын гол саад бэрхшээл нь билетийн үнэ байгаа юм. Үүн дээр тодорхой тайлбар авсан нь уг нь зөв байж. Миний хувьд тодруулах гэж байгаа бас нэг саад бэрхшээл байгаа юм. Манай визний асуудал. Яг одоо аялал жуулчлалын маш том анхаарал татсан дэмжих ийм улс орнуудын хувьд визний асуудал нилээд том саад бэрхшээл болдог л доо.
Энэ танилцуулгад нийтдээ 46 орны энгийн албан, дипломат паспорттой иргэд визгүй байна гээд, албан дипломат паспорттой аялал жуулчид бол ховор л доо. Энд хэдэн энгийн визгүй байна энэ талаар тодорхой тоо баримт өгнө үү. Бид чинь маш харамсалтай нь аялал жуулчлалыг хөгжүүлье гээд байгаа. Ер нь уул уурхай дангаараа байгаад байх нь цаашдаа ирээдүйгүй байгаль экологийн талаасаа хамгийн зохистой эдийн засгийн салбар бол аялал жуулчлалын салбар юм.
Дэлхийд маш их мөнгө гаргаад Европын хамгийн том аялал жуулчлалын яармаг ITB-д оролцоод ITB- ээс ирээд тэгээд л Европын холбоог бүгдийн визтэй болгосон л доо. Манай ITB-д оролцсон үр дүн бол Монгол улс бол мөнгөө гадаадад цацсантай адил зүйл болсон л доо. Энэ визний тал дээр Засгийн газар буцаах тал дээр санал байна уу? Үүн дээр ямар бодлого байна вэ. Европын холбооны иргэд монголд хууль бусаар оршин суух нөхцөл боломж байхгүй гэж бодож байна.
Яагаад тэр гаргасан шийдвэрээ буцаагаад засчихаж болдоггүй юм бэ. Үнэхээр аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа бол. тодорхой босго тавих орон бий лдээ энэ зөв гэхдээ энэ дотор шууд нислэгтэй орнуудаа хүртэл төрийн бичиг баримттай Хонгконг зэрэг орон гэж энэ Хонгконг тусдаа улс биш л дээ.
БНХАУ-ын тусгай бүс тэгэхээр иймэрхүү алдаатай зүйлүүд битгий бичиж байгаарай. Юмаа сайн нягталж харж байгаарай. Үүнийг чинь хөрш орныхон унших юм бол бас л буруу дүгнэлт хийнэ шүү дээ. Зориудын өдөөн хатгалаг гэж л үзэх байх.