Засгийн газрын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийнэ
2017.02.01

Засгийн газрын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийнэ

Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар өнөөдөр 2017 онд Засгийн газрын үйл ажиллагаанд аудит хийх тухай ойлголтын захидал болон гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүд, яамдын сайд нарт гардуулав.

Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар хэлэхдээ “Бид хуулийн дагуу олон улсын стандартад нийцүүлэн аудит хийнэ. Аудит хийх хуулиар олгогдсон хугацаанд  сахилга батад анхаарч, харилцан хүлээсэн үүргээ ухамсарлаж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Аудитын байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны эхний хагас жилд:

-  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн гүйцэтгэл

-  Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын  төсөл, арга хэмжээнүүдийн биелэлт, үр дүн, үр ашиг

-  Засгийн газрын өрийн удирдлагын биелэлт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийхээр төлөвлөсөн байна