2017.02.06
Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэж байна
Хатгал тосгоны соёлын төвийг сургалт суртачилгаа, соёлын үйл ажиллагааны төв болгоход дэмжлэг үзүүлж, засварын ажилд 10 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг нуур орчмын эко системийг судлах судалгааны ажилд тодорхой хөрөнгийг төсөвт суулган шийдвэрлүүлэхээр болов. “Монголын экологийн төв” ТББ-аас дэмжлэг үзүүлж Хатгал сумын ЕБС-ын сурагчдын дунд хэрэгжүүлж байгаа “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд мөн танилцлаа. Өсвөрийн байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг дэмжиж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гарын бэлэг гардуулж, хувиасаа гурван сая төгрөг хандивлалаа