УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.02.07

Б.Баттөмөр: Төсөл хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэв?

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-ын төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий гээд  аймгийн сонгогдсон 89 сум хамрагдаж 120 бэлчээрийн малчны бүлэг 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлж ажилласан юм байна. Яг дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ яг ямар арга хэмжээнүүд авсан бэ? Юу хийгдэв гэсэн асуулт байна. Хоёрт нь дэмжлэг үзүүлж ажилласнаар ямар үр дүнд хүрэв? Гуравт энэхүү төслийг хэн санхүүжүүлж байна вэ? Хүрээлэнгүүд санхүүжүүлж байна уу? Эсвэл яам санхүүжүүлж байна уу? Эдгээр асуултад хариулна уу.

Ажлын хэсэг: Гишүүний асуултад хариулья. Ажлын байр бий болгоход байнгын болон улирлын ажлын байруудыг бий болгосон байгаа. Энэ төслийн хүрээнд хийгдсэн 80 орчим худаг гарсан байгаа. 60 худгыг шинээр 16 худгыг засварлсан байгаа. Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээ болсон байгаа. Дээр нь 10 хөб байгуулсан. Энэ мэтчилэнгийн ажлууд хийхэд түр ажлын байрнууд бас нилээдгүй их нэмэгдэж байсныг хэлмээр байгаа юм.

Байнгын ажлын байраар хадлангын талбайгууд дээр хуучин ихэнхи хувь нь хашиж хамгаалж байсныг одоо талбайгаа чөлөөлөөд тэр нь дээр байнгын хамгаалалтууд гаргаж өгсөн байгаа. Тэр байдлаар ажлын байрнууд нэмэгдсэн. Энэ мэтчилэнгээр яг Хөдөө аж ахуйн чиглэлээр ажилласан  дээр нь цаг уур орчны шинжэлгээний газарт чадавхийг бэхжүүлсэн байгаа. Тэрүүгээр бас ямар ажлууд нэмэгдэж бий болоод байгаа юм гэхээр тухайн төсөл хэрэгжсэн сумдуудад малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мессежээр хүргэдэг энэ арга хэмжээг байнгын тогтмолжуулж хийгдээд явж байгаа юм.

Мөн сумдад зах зээлийг хөгжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд эмэгтэйчүүдэд ажлын байрыг бий болгох, Өрх толгойлсон эмэгтэйчүүд, сумдад дээр ажилгүй байгаа орлого багатай хүмүүст оёдлын цех байгуулах, тэд нар нэгдэж нэмүү өртөг шингэсэн ааруул хуруудаа үйлдвэрлэх гэх мэтчилэнгээр цехүүд байгуулагдаж өгснөөрөө ажлын тогтмол байрууд тэнд бий болсон. Хоршоо бүлгэмүүд ажиллаж өгсөн. Санхүүжилт нь төсөл хөтөлбөрүүдийн адилаар салбарын яам, сангийн яам тэндээс хэрэгжүүлэх нэгжтэй, тэндээ тусдаа тайлан тооцоо гардаг. Өөрөөр хэлбэл Засгийн газраас санхүүжилт нь явж байгаа.