УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2017.02.08

Ж.Энхбаяр: Ажилдаа шуурхайлж орох хэрэгтэй

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэмэгдээд Улаанбаатар дэлхийн хамгийн өмхий хотын нэг болчихоод байна. Саяхан 20 жилийн өмнө бид нар крантнаасаа ус түүхийгээр нь уучихдаг, цэвэр агаартай ийм л хот байсан шүү дээ. 20 жилийн дотор яагаад ийм болчихов гэхээр төлөвлөлт байхгүйгээс, мэргэжлийн бус шийдлүүд, инженерүүдийнхээ үгийг сонсохоо байчихсан.

Улстөрчид цээжний пангаар асуудал шийдэж ирсэн. Үр дагавар нь бид 20 иодхон жилийн дотор ийм эмгэнэлтэй байдалд орчихоод байгаа юм. Асуудал тодорхой байна. Д.Оюунхорол сайд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дээд зэргээр хяналт тавьж үүн дээр анхаарах ёстой.

Энэ цэвэрлэх байгууламж ил биш ууршдаг биш салхинд туугдан хотруу орж ирдэг бус дээд зэргээр битүүмжлэгдсэн хамгийн сүүлийн үеийн технологийг дагасан байх шаардлагыг тавих ёстой. Б.Мөнхбаяр сайд үүний инженерийн шийдэл, технологийн асуудлын онцгой анхаарч ажиллах ёстой. Улаанбаатар хотын дарга гүйцэтгэлийн ажлын зохион байгуулж дэмжиж ажиллах ёстой. Үүрэг нь тодорхой байна. Эдгээр гурван хүнд хандаж хэлээд байгаа нь ажил нь ингэж таарч байгаа юм.

Сая байнгын хорооны дарга харьцуулсан технологи гаргаж харууллаа. Гол шаардлага энэ шүү дээ. Ард түмний шаардлага юм. Битгий ил байлгаарай, ууршуулж үнэр танарыг нь бүү дэгдүүлээрэй, технологи ийм болсон шүү. Яаралтай зохион байгуулалтад орж ажлаа шуурхайлаарай.