УИХ-ын Д.Тэрбишдагва
2017.02.08

Д.Тэрбишдагва: Хот ажлаа хий л дээ юу хийгээд байгаа юм бэ?

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо.

УИХ-ын Д.Тэрбишдагва: Угтаа бол байнгын хорооны даргын саналаас авахаар юм их байна шүү дээ. Энд албан ёсны чиглэл өгөөд байх юм уу эсвэл үүн дээр бид экспертүүд биш учраас үг хэлэхэд амаргүй. Ямар ч байсан бодит үнэн бол 4,8 тэрбум доллараар энэ сайхан бэлэн технологийг хуулж авчраад хийж болохоор ч юм шиг байнгын хорооны хурал 11 сард хуралдаад чиглэл өгүүлээд тэрний дагуу бид сайхан юм хийчихлээ гэж яриад уялдаа холбоо нь ийм л болчихоод байгаа юм. Монгол улсын аж ахуй нэгжүүдийн уялдаа холбоо муу байна.

Хотын удирдлагууд н.Батбаясгалан та нарын ярьж байгаа юм чинь нэг л биш ээ АСЕМ-ийн уулзалтад зориул 8,1 тэрбум төгрөг суулгасан гэж яриад байх юм. Үгүй тэрийг чинь суулгасан УИХ-ын гишүүн нь байж байхдаа үнэр танарын арилга гэснийг АСЕМ-ийн шоу болгосон юм байна гэж ойлголоо. Ийм сонин зүйл яриад байж байх юм. Дээрээс нь хотын удирдлага, орлогч дарга бол ямар ч том болсон юм. Би Засгийн газар, яамтай ярьж байгаа гэж хэлээд байж байх юм. Чи ярьдаггүй байхгүй юу н.Батбаясгалан юу яриад байна вэ? Ажлаа хийлдээ хот ажлаа хийгээч дээ.