Алтантуяа.Б 2017.03.11 | Сайт: Vip76.mn

Эмнести Интернэшнл кибер цагдан хяналтын эсрэг тэмцэлд нэгдэв

Эмнести Интернэшнл кибер цагдан хяналтын эсрэг тэмцэлд нэгдэв

Эмнести Интернэшнл болон Протонмэйл компани кибер цагдан хяналтын эсрэг тэмцэлд нэгдэв

2017 оны 3-р сарын 12-нд тохиож буй Кибер цагдан хяналтын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Протонмэйл компани болон Эмнести Интернэшнл цахим хяналт дэлхий даяарх хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг харуулахаар нэгдлээ 
Шифрлэгдсэн мэйлээр хангадаг дэлхийн хамгийн том компани болох Протонмэйлийг сэтгүүлчид, идэвхтнүүд сонгож, хувийн нууцлалаа хадгалах хэрэгсэл болгон өдөр бүр хэрэглэгч нь болсоор байна. Өнөөдөр 150 улс орны хоёр сая Протонмэйлийн хэрэглэгч өөрийн мэйл рүүгээ нэвтэрч орох үедээ кибер цагдан хяналтын талаарх Эмнести Интернэшнлийн хамгийн сүүлийн мэдээллийг олж харах болно.  

Дэлхийн 55 улс оронд хүмүүс цахим орчинд тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдсан болохыг Эмнести Интернэшнл олж тогтоосон.

“Интернэт бол чөлөөтэй ярих, идэвхжих хүчтэй хэрэгсэл боловч буруу хүний гарт орвол дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болдог. Засгийн газруудын явуулж байгаа кибер цагдан хяналт ба мөшгин хяналтын арга тактикийн цар хүрээ жил ирэх тусам илүү нарийн төвөгтэй болж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд асар их сөрөг үр дагавар авчирч байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Хүний эрх ба Технологийн газрын дарга Шериф Элсаед-Али өгүүллээ. 
Эмнести Интернэшнл ба Протонмэйл нь хүмүүсийг үйл ажиллагаа өрнүүлэхийн тулд интернэтээр чөлөөтэй хангагдахыг хүсдэг.

Дэлхий даяарх интернэтийн цагдан хяналт

Жил бүр дэлхий даяар засгийн газрууд интернэтийн эрх чөлөөг хязгаарлах нь нэмэгдсээр байна. IP хаягаар нь хязгаарлах явдал өнөөдөр Туркт 50 000, Саудын Арабт 400 000 сошиал мэдээний сүлжээ, мэдээний вэб сайтыг хаахад хүргэлээ. Хятадын Грийт Файрвэл нь 800 сая хэрэглэгчийн интернэтийг хязгаарлаад байна.   
“Кибер цагдан хяналт нь хүмүүсийн мэдээлэл чөлөөтэй олж авах эрхийг хязгаарлаад зогсохгүй гэрэлт ирээдүйн төлөө хийгдэх бүтээлч, шинжлэх ухааны хөгжилд саад учруулсан гамшигт үр нөлөөг авчирч байна.“ хэмээн Протонмэйл компаний захирал, үүсгэн байгуулагчдын нэг доктор Энди Ен хэллээ.

Дэлхийн Засгийн газрууд эсэргүүцэл, үймээний үеэр интернэтийг салгадаг нийтлэг практик өсөн нэмэгдсээр байна.

Тухайлбал Этиоп улс 2016 онд нэгээс илүү удаа хязгаарлажээ. Өнгөрсөн жил хэд хэдэн Засгийн газар тухайлбал, Египет улсад Signal, Бразилд Whats App-ийг хаах зэргээр шифрлэгдсэн мессежний аппликейшнийг хаасан байна.  
Зарим нэг томоохон технологийн компаниуд кибер цагдан хяналт явуулж, хэрэглэгчдийнхээ хувийн нууцад халдах нь нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил Yahoo компани хэрэглэгчдийнхээ цахим шууданг скан хийх тусгай мөшгин хяналтын програм хангамжийг ажиллуулахад АНУ-ын холбооны Засгийн газрын тагнуулын албатай хамтарсан гэдгээ баталсан.  

Эмнести Интернэшнлээс 2016 оны 10-р сарын 21-нд Snapchat болон Microsoft зэрэг технологийн компаниуд мессежний үйлчилгээ нь хувийн нууцыг хамгаалсан гэдгээ баталж чадаагүй ба энэ нь хэрэглэгчдийнх нь эрхийг эрсдэлд оруулж байна гэдгийг анхааруулсан.

Эмнести Интернэшнлийн ‘Мессежний хувийн нууцын зэрэглэл –ээр шалгагдсан 11 технологийн фирмээс ердөө гурван компани төгсгөл хоорондын шифрлэлтийг мессэжний бүх аппликейшндээ ашиглаж байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn