ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нийслэлийн Хот төлөвлөлтийн газарт ажиллана
2012.03.14

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нийслэлийн Хот төлөвлөлтийн газарт ажиллана

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж маргааш Улаанбаатар хотын Хот төлөвлөлтийн газарт ажиллах гэж байна. Сайд энэ үеэр ЗТБХБ-ын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зурсан санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын явцтай танилцаж, зарим нэг чухал асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр зэхэж байгаа гэнэ. Мөн “Зуун мянган айл орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажилд чанарын өөрчлөлт гаргах, шинээр баригдах гэж байгаа хорооллын инженерийн шугам сүлжээг түнэлийн системээр зохион байгуулах зэрэг асуудлыг холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцэх аж.

 

ЗТБХБ-ын сайд энэ уулзалтаар Японы Жайка байгууллагаас гаргасан Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдан нийслэлийг барилгажуулах ажлыг хийх ажлын бэлтгэл болж УИХ-аар хэлэлцэгдэх зарим хуулийн шинэчлэлийг түргэтгэх, Хот төлөвлөлтийн газар болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын газрын зүгээс ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэх шаардлагатай асуудлыг яаралтай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.