С.Эрдэнэ: АН бүлэг сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн
АН-ын сөрөг хүчин үүргээ хангалттай биелүүлж байгаа. АН-ын бүлэг ес, эрх баригчид 65-уулаа шүү дээ. Манай есөн гишүүн сөрөг хүчнийхээ үүргийг хангалтгай биелүүлсэн, биелүүлсээр ч байгаа.
Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар эрх баригчдыг мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг буюу иргэдийн халаасыг тэмтэрсэн эдийн засгийн бусармаг үйл ажиллагаа явуулахаар санаархаж байсныг таслан зогсоолоо.
Олон түмэнд ил тод нээлтгэй болгож, зарлалаа. Эсэргүүцэл, мэдэгдлүүдээ гаргаж байсан. Гэхдээ улс төрийн хүчний хувьд хэдийгээр сөрөг хүчин ч гэлээ улс төрийн соёл байх хэрэгтэй л дээ. Нэгэнт ард түмэн итгээд, хэт олонх болгоод сонгочихсон улс төрийн хүчинд ажиллах боломжийг нь олгох ёстой гэж үзсэн.
Тэр ч утгаараа юм болгоныг эсэргүүцээд байх нвг. утгагүй. Эрх баригчдыг тодорхой хугацаанд ажиллах боломжоор нь хангаж, аль болох зөв зүйлийг нь дэмжиж, хамтарч ажиллах байр суурийг барьж ажилласан.