Д.Оюунхоролын хичээл зүтгэл
2010.03.25

Д.Оюунхоролын хичээл зүтгэл

Энэ жилийн зуднаар баруун аймгийнхан бараг модоо барихдаа хүрэв. Хэдэн малаасаа салсан малчиддаа туслахаар Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр тусламжийн гараа сунгаж эрвийх дэрвийхээрээ хөдөлж буй. Гишүүд ч энэ хүнд үеэр тойргоо эргэж, энд тэндээс бадар барин чадлаараа зүтгэж буй. Мартаар Д.Оюунхорол гишүүн зуданд нэрвэгдсэн малчиддаа тусламж үзүүлээд, байдалтай биеэр танилцаад иржээ. Эрхэм гишүүн энэ өвөлжингөө наашаа харсан болгоноос шахам хандив тусламж цуглуулж, тойргийнхоо малчид руу илгээж байгаа. Тэрээр бас Швейцарийн хөгжлийн агентлагийн өмнө хойно орж гүйж гувшиж байгаад Байгалийн гамшиг болон зуданд нэрвэгдсэн малчдад 500 мянган франкийн тусламж олж авч, баруун таван аймгийн 20 сумын есөн мянган өрхийн 36 мянган иргэнд хүртээхээр болжээ. Гишүүнийхээ хүчинд баруун аймгийн малчид магнай тэнийх нь.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.