Цагаанхайрханчууд баярласнаа илэрхийллээ
2010.02.03

Цагаанхайрханчууд баярласнаа илэрхийллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол  өвөлжилт хүндэрч гамшгийн байдалд  байгаа Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Хүн эмнэлэгт УАЗ маркийн автомашин олгуулах  ажлыг шуурхай шийдвэрлүүллээ.


Тус сум цаг агаарын хүндрэлийн улмаас  зам хаагдаж, оторт болон багийн төвөөс алслагдсан малчдад  эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж, хүний амь нас эрсдэхэд хүрээд байсан юм.  

Цаг агаар , мал  өвөлжилт хүндэрсэн  энэ үед хөдөөгийн иргэдэд  эмнэлгийн  тусламж үйлчилгээг хүргэх, түргэн тусламжийн машингүйн улмаас   яаралтай дуудлагад  цаг алдах, үйлчлүүлэгчид  давхар  дарамт үүсгэж байсан байна. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.