Олон улсын байгууллагууд тусламж үзүүлнэ
2010.01.28

Олон улсын байгууллагууд тусламж үзүүлнэ

Манай орны нийт нутгаар өвөлжилтын байдал хүндэрч байна. Долоон аймгийн 29 суманд зуд гамшгийн хэмжээнд хүрч, зургаан аймгийн 35 суманд зуд нүүрлээд байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан арав гаруй олон улсын байгууллагын төлөөлөл нэгдэн хандивын хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэд гурван сая төгрөгийн өртөг бүхий гурил, будаа, хувцас, эм бэлдмэл зэргийг зудын аюулд нэрвэгдэн, зам боогдож, хоол хүнс хүрэхгүй Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгуудын малчдад хандивлах юм байна.

Энэхүү хандивын цуваа ирэх сарын нэгэнд Сүхбаатарын талбайгаас орон нутаг уруу хөдлөх юм байна.

Манай орны хэмжээнд одоогийн байдлаар нэг сая 542114 толгой мал хорогдсон байна. Үүний 134837 нь бод, 1407277 нь бог мал байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.