2010.01.19
Яаралтай шалтгаангүй бол алсын замд гарахгүй байхыг санууллаа
Хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар хувийн бэлтгэлээ сайтар ханган дулаан хувцас өмсөж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг ханган, шатах, тослох материалаа хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцөлж явах хэрэгтэйг зөвлөлөө. Мөн хальтаргаа, гулгаатай замд жолооч нар тээврийн хэрэгслийнхээ хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа.
Зорчигч тээврийн үйлчилгээг тухайн орон нутгийн цаг агаарын нөхцөл байдалд тохируулан явуулах, шөнийн цагаар явуулахгүй байхыг сануулсан байна. Мөн зам засвар, техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг хангаж, хаагдаж боогдсон, хунгарласан цастай замыг яаралтай цэвэрлэн, шуурхай ажиллах талаар орон нутгийн албадуудад үүрэг чиглэл хүргүүлээд байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.