Хүйтний эрч чангарна
2010.01.13

Хүйтний эрч чангарна

Энэ сарын 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгаар, 18-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 19-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 17-нд баруун болон говийн нутгийн зарим газраар, 18-19-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед 24 метр, бусад хугацаанд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 м/сек хүрч ширүүснэ.

15-наас 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтни эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.