Эмч нар хөдөө орон нутагт ажиллана
2010.01.13

Эмч нар хөдөө орон нутагт ажиллана

Иймд Улсын онцгой комисс цаг агаарын хүнд хэцүү байдалтай тулгараад байгаа малчдад тусламжийн гараа сунгахыг байгууллага болон хувь хүнд уриаллаа.

Энэ уриалгын дагуу Улсын клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эмч, ажилтнууд нэг өдрийн цалингаа тусламж болгон хандивласан ажээ. Улсын клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд тусламж гардуулах үеэрээ алслагдсан аймаг сумдын иргэдэд тусалж, нарийн мэргэжлийн эмч нараа хөдөө орон нутагт илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Энэхүү хандивт гурван сая 300 мянган төгрөг болон ариутгалд ашиглах 300 кг хлорын шохой багтаж багтсан юм байна. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд хандиваа Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт өчигдөр гардууллаа.

Өвөлжилт хүндрэлтэй байгаа болон алслагдмал зарим аймгууд нарийн мэргэжлийн эмч нарыг долоо, хоёр долоон хоногийн хугацаатай явуулж өгнө үү гэсэн санал эхнээсээ ирсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.