УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Хөвсгөл аймгийн зарим сумдын өвөлжилт хүндэрсэн асуудлаар Шадар сайдад хандлаа
2009.12.29

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Хөвсгөл аймгийн зарим сумдын өвөлжилт хүндэрсэн асуудлаар Шадар сайдад хандлаа

Эдгээр сумд нь сүүлийн хэдэн жил зуншлага муу, өвөлдөө зудтай хүнд өвөлжсөн бөгөөд бэлчээрийн ихэнх хувь нь үлийн цагаан оготнод идэгдэж, зэргэлдээ сумдын малчид отроор өвөлжих болсноос бэлчээрийн даац мууджээ.

Орон нутгийн төрийн байгууллага, малчдын зүгээс хүндрэлийг хохирол багатай даван туулах үүднээс сум, баг хооронд ойрын отор нүүдэл хийх, малаа ангилж мууг нь заазалж нядлах, өвс тэжээлийн боломжоо дайчлан ашиглах зэрэг арга хэмжээг авч байгаа хэдий ч өвөлжилт улам хүндэрч байгаа талаар сумдын Засаг дарга нар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигтай Төрийн ордонд уулзах үеэр ярьж, зээлээр болон хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл цаг алдалгүй олгуулах талаар тавьсан хүсэлтийг шийдүүлэхээр Шадар сайд М.Энхболдод хандлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.