10 сургуулийн захирал халаалтын зуухаа булаалдан сууна
2009.09.16

10 сургуулийн захирал халаалтын зуухаа булаалдан сууна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригийн ахалсан удирдах  ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөний гол чиглэл нь өвөлжилтийн бэлтгэл ажил байсан юм.

Наадмын маргаашнаас л өвлийн бэлтгэлээлээ ярьж, хангаж эхэлсэн нийслэлчүүд өнтэй өвөлжихөд бэлэн болж, өчигдрөөс орон сууц, цэцэрлэг, сургуулиудад халаалт өгч эхлээд байна. 1000 гаруй орон сууцанд халаалт өгөхөөс 923 байшингийн халаалтын шугамыг усаар дүүргэж, өглөөний 10.00 цагийн байдлаар 150 гаруйд нь халаалт тавьжээ. Хоёрхон сарын дараа эхлэх өвлийн улирал гэрэл цахилгаан, халаалт дулаан гээд нийслэлчүүдийн амин хэрэгцээт зүйлсийн чанар чансааг шалгана. Энэ жил цахилгаан, дулааны байгууллагуудад нийт 67.84 тэрбум төгрөгийн засвар шинэчлэлтийн ажил хийгдсэн бөгөөд ажлын явц 90 хувьтай байгааг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Ганхүү танилцуулж байв.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ХХК, ОСНААУГ өвлийн бэлтгэлээ 100 хувь хангажээ. Харин "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хүндрэлтэй байгааг хотын Ерөнхий менежер онцолж байсан, Учир нь Хайлаастын дэд станцыг шинэчлэх ажил удаашралтай байгаагаас хотын хойд хэсэг, зуслангийн чиглэлийн айп өрхүүд хүндхэн өвөлжиж болзошгүй байгаа аж. Мөн зарим сургууль халаалтын зуухаа мэргэжлийн байгууллагад шилжүүлэхгүй байгаа нь ажил жигдрүүлэхэд ихээхэн саад болж байна. Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газарт эрхээ шилжүүлэх ёстой арван сургууль өнөөдрийг хүртэл асуудлаа шийдээгүй нь халаалт хүндрэхэд нөлөөлж болзошгүй юм. Байгууллагаа удирдлагаар хангах ёстой захирал халаалтын зуухыг булаалдаад сууж байгаа нь зүйд нийцэхгүй нь мэдээж. Мэргэжлийн байгууллагад эрх шилжүүлэхийг даалгасан хотын даргын захирамжийг үл хайхарсан уг явдлын цаана зарим дарга нарын халаасны мөнгө хорогдох гээд байгааг ч үгүйсгэх аргагүй бололтой.

Нийслэлийн өмчийг хувийн өмч мэт үзэж, дураараа аашилж байгаа захирал нарыг зүгээр хараад суухгүй гэдгээ ч хотын удирдлагууд хэлж байсан. Өнгөрсөн өвлийн гол хүндрэл болсон Баянзүрх дүүргийн УС-15 халаалтын зуух энэ жил мөн л асуудалтай байх нь. Учир нь хариуцаж байсан "Ар Ви Ай" компани 755.3 сая төгрөтйн цахилгааны өрөнд оруулчихаад алга болсноос болж тэр хавийн орон сууцнууд халаалт авах эрхгүй болоод байна. Өөрөөр хэпбэл хувийн байгууллагын буруугаас болжиргэд хохироход хүрчээ. Нийслэлийг цахилгаанаар хангагч гол үүсвэрүүд болох ТЭЦ-2, 3, 4 дүгээр станцын өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна. ТЭЦ-2 7143 тонн, ТЭЦ-4 99498 тонн нүүр буюу 15-18 хоногийн нөөцтэй байна. ХаринТЭЦ-3 57236 тонн нүүрс нөөцөлжээ. Гэсэн ч энэ нь хангалтгүй нөөц учраас нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж байгаа аж. Халаалт, дулаан хэдхэн хүний асуудал биш болохоор хувийн өмч мэт үзэж, илүүг харж суух эрх хэнд ч байхгүйг хотын удирдлагууд хатуухан анхааруулж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.