Өвөлжилтийн байдал хүнд аймгуудад өвс, тэжээлийн тусламж үзүүлнэ
2009.02.09

Өвөлжилтийн байдал хүнд аймгуудад өвс, тэжээлийн тусламж үзүүлнэ


Засгийн газраас өвөлжилтийн байдал хүндэрсэн аймгуудад улсын нөөцөд хадгалагдаж байгаа өвс, тэжээлийг 50 хувиар хөнгөлөлтэй худалдахаар болжээ.

2008-2009 онд нийт 22 аймаг, нийслэлийн 193.300 малчин өрхөд 42.5 сая мал өвөлжиж байгаа юм байна. Нэгдүгээр сарын 25-ны байдлаар Ховд аймагт 15.2, Баян-Өлгийд 11.3, Хөвсгөлд 9.3, Говь-Алтайд 7.1, Баянхонгорт 6.0, Дорнодод 5.1, Увсад 4.9, Завханд 3.9, Хэнтийд 1.5 мянга, нийт 64.4 мянган мал хорогдсон гэсэн мэдээ гарчээ.

Өвөлжилтийн байдал нилээд хүндэрсэн хүндэрсэн Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын малчид өвс тэжээлээ хямдхан авах боломжийг засгийн газар олгохоор болжээ.  Улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 3703.7 тонн өвс, 2835.8 тонн тэжээлийн үнийг 2009 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дээрх аймгуудын малчдад  50 хувиар хөнгөлөн худалдахаар болсон байна.

Мөн Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар сумдад өвөлжилтийн байдал  хүндэрсэн учир  улсын нөөцөд байгаа өвс тэжээлээс 100 тонн өвс, 20 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан худалдахаар болжээ. Дээрх Дорнод аймгийн сумдаар 25-40 см цасан бүрхүүл тогтож, нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд цасан шуурганы улмаас 13000 мал уруудаж, малчин өрхийн 70 гаруй хувь нь мал, хашаа хороогоо цасанд даруулан, мал бэлчээрлэх боломжгүй болоод байгаа аж.
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэлж байгаагаар хоёрдугаар сард ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орж, жиндүү хүйтэн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байх аж. Түүнчлэн үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч мал хаваржилтын болон төл хүлээн авах үеэр цаг агаар тааламжгүй байх төлөвтэй байгаа ажээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.