Увс аймгаас сонгогдсон гишүүд тойргийнхонтойгоо онлайнаар ярилцлаа
2010.01.12

Увс аймгаас сонгогдсон гишүүд тойргийнхонтойгоо онлайнаар ярилцлаа

Өвөлжилт хүндэрч буй энэ өдрүүдэд тус аймаг бүх сумдаа хамруулан гурван үндсэн чиглэлд ажлын хэсэг томилж, эхний хоёр ажлын хэсгийн дүн мэдээг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэлэлцсэнээ танилцуулав.

Аймгийн Засаг дарга Э.Цасчихэр “Аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 1-ний байдлаар 15 мянга орчим мал хорогдож, нийт нутгаар хүйтний эрч 40-50 хэм хүртэл чангарч, 5-20см болон 20-80см цасан бүрхүүл тогтсон талаар мэдээллээ. Тус аймгийн удирдлагууд өвөлжилтийн байдлыг авч хэлэлцээд 10 зүйл бүхий нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гарган гишүүддээ ирүүлснээ танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа тодорхой шийд өгөхөө амласан бол Б.Чойжилсүрэн гишүүн орон нутгаас ирүүлсэн саналуудын зарим нь биелэх боломжтойг хэлж, өвс тэжээлийн талаарх тоо баримтуудыг тодруулж, Ц.Нямдорж сайд аймгийн төвийн дулааны асуудал хэрхэн шийдэгдсэн тухай тодруулан асууж, аймгийн удирдлагуудтай харилцан мэдээлэл солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.