Өвөлжилт хүндэрсээр байна
2010.01.18

Өвөлжилт хүндэрсээр байна

Ялангуяа баруун аймгуудаар цас их унаж айлууд хаалгаараа гарах аргагүй болсон байна. Тухайлбал Говь-Алтай аймгийн Халиун суманд гэхэд 10 мянга гаруй мал хорогдоод байна. Халиун суманд 46 айлын гэр тоонондоо хүртэл цасанд дарагдсан байна.

Булган суманд өнгөрөгч оны 11-р сард бороо орсоны маргааш цас орж улмаар мөсөн бүрхүүл тогтсноос болж  зудын байдалд оржээ.



Мөн өвөлжилт хамгийн хүнд байгаа сумдын нэг Ховд аймгийн Булган сум гамшгийн байдалд орсон байна. Булган сум нь Алтайн нурууны хадархаг өндөрлөг бүс нутагт байрладаг учраас цас илүү унадаг байна.
Тус сум нь аймгийн төвөөс 430 гаруй км зайтай орших бөгөөд цас хунгарласан газартаа 1-1.2 метр, талдаа 45 см зузаантай болжээ. Тиймээс мал бэлчээрт гарах боломжгүй болоход хүрчээ.

Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Буянтөр "Одоогоор сумын 43 суурийн мал өвөлжөөнөөсөө гарч чадахгүй байгаа бөгөөд сумаас алслагдсан 60 гаруй суурийн холбоо тасарсан. Иймд холбоо барихаар Улиастай, Өнчин заставуудаас морьтой цэрэг гаргаж таван цаг явж байж очих газраа хүрсэн. Тэд малчдын байдалтай газар дээр нь танилцаад айлууд зутруухан  хүнд байдалтай байна гэсэн мэдээг ирүүлсэн" гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.