Ардчилсан нам малчдад туслах уриалга гаргаж өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллахаар боллоо.
2010.01.19

Ардчилсан нам малчдад туслах уриалга гаргаж өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллахаар боллоо.

 Байдал хүндрээд байгаа энэ үед малчдад туслахаар Ардчилсан намын удирдлагаас санаачлага гарган Хэрэг эрхлэх газрын нийт ажилчдын нэг өдрийн цалинг хандивлахаар боллоо. Мөн ЕНБД Д.Эрдэнэбат Ардчилсан намын нийт ҮЗХ-ний гишүүдээ уриалан 100.000 төгрөгийг хандивлалаа. Ардчилсан намын ҮЗХ-ний гишүүд дэмжигчид өвөлжилт хүндэрсэн аймгийн сумдад туслах аяныг ийнхүү эхлүүллээ.

Нийт хандиваар цугласан төгрөгийг нэтгэн малчидад хэрэгцээ шаардлага бүхий эм болон малд нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг авч  ЕНБД Д.Эрдэнэбат, Нарийн бичгийн дарга, Намын байгуулалтын хэлтсийн дарга П.Гантулгаар ахлуулсан баг 2010 оны 1-р сарын 21-ний Лхагва гарагт Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Төв аймгийн нийт 14 сумдын малчдыг зорин хөдлөхөөр боллоо. Малчдад туслах баг өвөлжилт хүндэрсэн аймгийн малчидтай уулзаж байгалийн хүнд ширүүн нөхцөлд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах болон бусад асуудлаар заавар зөвлөгөө өгч шаардлагатай эд материалын тусламж үзүүлэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.