2010.08.26

Д.Очирбат: Эмнэлгийн үйлчилгээг иргэд ялгавартай хүртдэг болох ёстой

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.ОЧИРБАТТАЙ ярилцлаа. 
-Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулиар ямар зохицуулалт хийх юм бэ. Шинэ хууль батлах шаардлага байна гэж үзсэн хэрэг үү?
-Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэл юм. Бүр тодруулбал, Эрүүл мэндийн багц хууль, бас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинээр гаргах юм. Өндөр хөгжилтэй орны туршлагаас харахад, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цогц арга хэмжээ хэрэгжүүлдэг юм билээ. Монгол Улсын хувьд тэднээс асар их хоцорчихсон. Шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа гэж эмч хүний хувьд би үздэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн л бол хөдөө, хот, сум, дүүрэг гэж ялгалгүй эмнэлгийн үйлчилгээг хүссэн газартаа өдөрт нь авчихдаг. Тэнд нь оношилгоо, эмчилгээг нь төгс хийчихдэг байх хэрэгтэй. Хуулийн төсөл боловсруулах болсон гол үзэл баримтлал нь төрийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах хөрөнгө санхүүгийн боломжийг бүрдүүлж ажиллах юм л даа.
-Даатгалын тогтолцоо хэдийнэ хөгжчихсөн биш бил үү?
-Төрийн албан хаагч, эсвэл аливаа аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүс л эрүүл мэндийн даатгалаа төлөөд явдаг. Цаана нь малчид, оюутан, эмзэг бүлгийн орлогогүй иргэд даатгалд огтхон ч хамрагдаж чаддаггүй. Тэр утгаараа эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байдалд хүрдэг. Шинэ хуулийн төслөөр бол төр иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах асуудлыг 100 хувь даах юм. Өөрөөр хэлбэл, иргэн бүрээ эрүүл мэндийн даатгалд иж бүрэн хамруулъя л гэж байгаа. Ингэхийн тулд Эрүүл мэндийн даатгалын санг бие даасан хэлбэрээр байгуулах хэрэгтэй. Тэр сангаасаа эрүүл мэнд хамгаалах бодлогын цогц шийдлийг санхүүжүүлэх юм.
-Иргэд даатгал төлөх шаардлагагүй болох юм уу?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Ажиллаж байгаа, цалин авч байгаа хүмүүс урьдын адил даатгалын санд төлбөрөө төлөөд л явна. Харин даатгалд хүрч чадахгүй байгаа өдрийн орлогогүй, тогтвортой ажилгүй бүлэг хүнээ даатгалд хамруулъя, төр даая гэж байгаа юм.
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй иргэдийгээ Хүний хөгжил сангаас хамруулна гэж байгаа биз дээ?
-Тэгж болно. Гэхдээ өөр ямар гарц, боломж байна бүгдийг нь хайх ёстой. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалд байгаа мөнгийг хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны заавраар хамаагүй зүйлд зарцуулдаг байдлыг халах нь энэ хуулийн зорилго юм. Одоо болохоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар ерөнхийд нь зарцуулдаг. Хэрэв бие даасан тусгай тогтолцоотой болгоод, хэн нэгэн сайдын мэдлээс салгавал иргэний эрүүл мэнд чиглэлд түлхүү зарцуулагдах болно шүү дээ. Үр дүнд нь Монгол Улсын 2.8 сая орчим иргэн бүгд эрүүл мэндийн даатгалын санд хамрагдах юм. Ингэвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөөс иж бүрнээр нь хангах нөхцөл бүрдэнэ.
-Одоо яадаг юм бэ. Эрүүл мэндийн даатгалыг ямар санд хуримтлуулдаг юм?
-Нийгмийн даатгалын сантай хамтдаа байдаг. Арай тусдаа хэлбэртэй гэдэг ч утганэг гэж хэлж болно. Нэг л санд орж байгаа хойно ялгаагүй гэсэн үг. Тиймээс ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд захиран зарцуулаад явдаг. Тэгэхээр иргэний эрүүл мэндэд зарцуулах ёстой мөнгө урсгалзардалд явчихаад байгаа юм. Нөгөөтэйгүүр, төрөөс олон эмнэлэгт төсвөөс татаасөгдөг. Гэтэл эмнэлгүүд гэрэл, дулаан, засварын ажилд мөнгөө зарцуулаад дуусдаг. Ягиргэний эрүүл мэндэд зориулж хийсэн хөрөнгө оруулалт ховор байна шүү дээ.
-Салбарын шинэчлэлхийхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардагдахвэ. Төсвийн боломжийг судалсан л байх?
-Мөнгөн дүн их гарах лбайх. Гэхдээ менежментийнзохицуулалтыг нь сайн хийжөгвөл одоо байгаа төвшнөөсилүү зардал гаргахгүй байхболомж бий. Жишээ нь, Эрүүлмэндийн даатгалын санг тусдаа байгуулчихвал өвчтөнийэрүүл мэндэд үйлчилгээ үзүүлэхээс засварын ажилдмөнгө гаргаад байхгүй шүүдээ. Өвчтөн ч сайн эмч, сайнэмнэлгээ сонгоод үйлчлүүлэх бололцоог бүрдүүлнэ.Тэгвэл эмнэлгийн үйлчилгээч сайжрах талтай. Одоо яадагбилээ, зааж өгсөн эмчид лүзүүлдэг биз дээ.
-Даатгалын сангаас хувийн, улсын гэж ялгалгүй бүх эмнэлэгт үйлчлүүлэх эрхтэй болногэсэн үг үү?
-Сайн боловсон хүчин,багаж тоног төхөөрөмжтэй эмнэлгийг өвчтөн өөрөө сонгохэрхтэй болно.
-Тэгвэл даатгалын сангсайжруулчихвал улсынэмнэлэг гээд байх шаардлагагүй юм биш үү?
-Хувийнх, хувьсгалынхгэж ялгамааргүй байна л даа.Гол нь эмнэлэг бүрийг ижбүрэн үйлчилгээ үзүүлдэгболгох хэрэгтэй. 380 гаруйөрхийн, сумын, сум дундын гээд жижиг эмнэлэгүүд байна. Тэднийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг болгох юм. Харин аймаг, дүүргийн эмнэлгийг эмчлэх, сувилах гээд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй байгааөрхөө, дүүргээ алгасаад шууд л I, II, III эмнэлэг рүү явж байна шүү дээ. Үүнийг болиулж, иргэдийн очоод байгаа тэр эмнэлгийн үйлчилгээг нь аймаг, дүүрэгт нь авчрах хэрэгтэй. Харин улсын хэмжээний буюу гурав дахь шатлалын томоохон эмнэлгүүд эрдэм шинжилгээний судалгаа хийдэг, шинээр гарч ирж буй өвчнийг эмчлэх стандартыг боловсруулах, жижиг эмнэлгүүдийн үйл ажиллагааг чиглүүлдэг байхаар зохион байгуулах ёстой. Хуулийн төслийн гол санаа нь ч энэ юм.
-Ер нь иргэдийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл юунд зарцуулагддаг юм бэ. Эмнэлэгт даатгалын дэвтрээ бариад очихоор хувийн эмнэлэгт төлбөртэй шинжилгээ хийлгэ гэдэг. Тэгээд эмчлэх болохоороо гаднаас эм, тариаг нь зөөлгөдөг. Энэ байдлыг эдгээр хуулийн өөрчлөлт халж чадах уу?
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо яг л таны хэлсэн шиг байгаа. Уг нь даатгал уян хатан байх ёстой юм. Би гэхэд төрийн албанд 20 жил ажиллаж байна. Энэ хугацаанд төлсөн мөнгө маань нөгөөх том сан руу ороод алга болчихдог. Миний эрүүл мэндийн төлөө юу хийв гэхэд юу ч байдаггүй. Тиймээс эрх зүйн шинэ орчин бий болгож даатгал төлсөн л бол уян хатан ханддаг болгох юм. Даатгалын санг бие даасан болгосноор оношилгоо, эмчилгээг өөрөө хүртдэг болно. Бүр өөрийнх нь төлсөн эрүүл мэндийн даатгалын мөнгө дууслаа гэхэд ойр дотнынхоо хүнээс шилжүүлж авдаг болох хэрэгтэй. Эсвэл жилийн турш шинжилгээ хийлгээгүй, эмнэлэгт үзүүлээгүй, эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй бол даатгалын сан хуримтлуулсан мөнгөнөөс нь тодор-хой хэмжээний урамшуулал буцаан олгоё. Энэ мөнгийг та эрүүл мэнддээ хэрэгтэй, өвч-нөөс урьдчилан сэргийлэх, сувилуулах чиглэлд зарцуулаарай гээд олгодог болох хэрэгтэй юм.