Д.Очирбат: Ирэх онд шинэ амаржаих газар ашиглатад оруулахыг үүрэг болгоно
2010.01.29

Д.Очирбат: Ирэх онд шинэ амаржаих газар ашиглатад оруулахыг үүрэг болгоно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсэг төрөх газруудад ажиллаж, дүгнэлтээ гаргасан нь Засгийн газрыг түргэн авахад хүргэж, Ерөнхий сайд С.Батболд өдрийн хагасыг атаржих газруудаар өнжсөн. Тэгээд нөөц хөрөнгөөсөө I амаржих газрын засварт зориулж 2.1 тэрбум төгрөг гаргахаар болов. 2010 оны төсөвт атаржих газруудын уйл ажиллагааг сайжруулахад зориулан таван тэрбум төгрөг суулгасан. "Энэ мөнгөөрөө та нар шинээр төрөх эмнэлэг бариулна уу. Засвараа хийнэ уу өөрсдөө тэд. Ер нь тэгээд дандаа төсвийн хөрөнгөөр асуудлыг шийднэ гэж байхгүй шүү" гэж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэпн НББСШУБХ-ны дарга Д.Арвин руу уржигдар хатуу уг чулуудаж харагдана билээ. Байнгын хорооны Ажлын хэсэгт эмч мэргэжилтэй ганцхан гишүүн багтсан нь Д.Очирбат. Нялхсык эрүүл мэндийн асуудал хэсэг шуугиснаар мартагдах учиргүй. Нөхцөл байдлыг мэргэжяийп нүдээр илүүтэй харсан байх гэж найдаад УИХ-ын гишүүн Д.Очирбатаас доорх тодруулгыг авав.

-Хөрөнгө оруулалтыг зохисгүй ашигладаг, эх нярайн эрүүл мэндэд тавих хандлага суларсан нь нярайн хаддвар гарахад хүргэжээ гэж дүгнэж байгаа. Эх нярайн эрүүл мэндэд ноцтой үр дагаврын нөлөө эрс нэмэгдчихээдбайхадЭМЯ, Нийс-лэлийн Засаг даргын Тамгын газар урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, энэ талаараа УИХ, Засгийн газарт асуудал тавиагүй байгаа юм. Ерөнхий сайдыг эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцахад ч хүндэрсэн нөхцөл байдлынхаа талаар мэдэгдээгүй байсан. Эрүүл мэндийн салбарын төсвийг Сангийн яам хассан нь ч байдал хүндрэхэд нөлөөлснийг хэлэх ёстой байх. Амаржих газруудын төсөв дутагдсанаас эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдэхээ больж, энэ нь ажлаасаа гарах шалтгаан болсон байна. Энэ хэрээр хариуцдага суларч, ёс зүйн болон зан харилцааны доголдол гарах болсон юм билээ.
-Шинэ амаржих газрын тухай олов жил ярьж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. УИХ үүнд анхаарал хандуулахад болохгүй зүйлгүй шүү дээ.
-2010 оны төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг нягтлан үзэж, амаржих газруудын орны тоо, эмч, ажилтнуудынх нь орон тоо, нэг төрөлтөд ногдох төсвийг нэмэгдүүлж, илүү цагийн мөнгийг олгох, ажиллах нөхцөлийг сайжруулах, эмчилгээ оношлогооны шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй байна. Нийслэлийн амаржих газруудын ачааллыг бууруулах, үйл ажиллагааг нь хэвийн явуулахад 9.2 тэрбум төгрөг шаардагдах юм билээ.

300 ортой шинэ эмнэлгийг барихад таван тэрбум төгрөг төсөвт суулгасан. Газрынх нь асуудлыг яаралтай шийдэж, энэ оны гуравдугаар сард багтааж барилгынх нь ажлыг эхлүүлж, ирэх онд ашиглалтад оруулахыг Байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгоно.