Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй
2017.05.05

Ц.Сандуй Манай улс хот байгуулах шалгуураа хоёр дахин багасгах хэрэгтэй

НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй “Хотын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцооны болон эрх зүйн шинэчлэлт” сэдвээр илтгэл тавилаа.

НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал ШангриЛа зочид буудлын их танхимд боллоо.

Энэхүү бага хурлыг анх 2009 онд Монголын хотуудын холбоо ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байдаг. Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьжээ.