Э.Азжаргал дэлхийн аварга боллоо
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн иргэн 9 настай спортын мастер Э.Азжаргал нар
2017.05.30

Э.Азжаргал дэлхийн аварга боллоо

Сонгинохайрхан дүүргийн иргэн, 9 настай, спортын мастер Э.Азжаргал Румын улсын Яаш хотод болсон шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртжээ.

Тэрбээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэгийн албан өрөөгөөр зочилж тус тэмцээнд оролцоход санхүүгийн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм.

Тэрбээр улсын болон олон улсын хэмжээний шатрын тэмцээн уралдаануудад байнга оролцож, өндөр амжилт үзүүлдэг шилдэг хүүхдүүдийн нэг юм. Түүний амжилтуудаас дурдвал, азийн аваргын хошой мөнгөн медальт, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, улсын хоёр удаагийн аварга нийт 43 медаль, 10 цомыг хүртээд байна.