Залуу сэтгүүлчдийг хүлээн авлаа
2017.06.09

Залуу сэтгүүлчдийг хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр төрийн ордны хуралдааны В танхимд Хэвлэлийн хүрээлэнгийн залуу сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Германий Конрад Аденауер сангийн тэтгэлгээр Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курст суралцан төгсөж байгаа залуу сэтгүүлчидтэй нийгэм эдийн засаг, жендерийн асуудал болон сэтгүүл зүйн хэтийн чиг хандлагын тухай ярилцлага өрнүүлсэн юм. Мөн УИХ-ын хамгийн залуу гишүүний хувиар хийж, хэрэгжүүлж байгаа ажил, хууль тогтоомжын талаар санал бодлоо солилцлоо.