Ж.Бат-Эрдэнэ гишүүн нутгаа цэмцийлгэж байна
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар “Цэвэр орчин Цэмцгэр Булган” уриан дор тус аймгийн их дээд сургуульд суралцаж буй 60 гаруй оюутан залуус нэгдэж Булган аймгийн Сайхан сумын хогийн цэгийг цэвэрлэлээ.
20 гаруй га талбайг хамарсан энэ төслийн хүрээнд Сайхан сум хур хогноосоо салж цэмцгэр болсонд иргэд нь ам сайтай байна.
Эрхэм гишүүний хувьд залуусын хөгжлийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд “ Оюутан зөвлөх” төсөл нь залуучуудын боловсролыг дэмжих, олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэдэг бол энэ удаагийн төсөл байгаль орчиндоо ээлтэй, төрсөн нутаг усаа хайрлан хамгаалах хувь хүний төлөвшлийг бий болгох, нутаг орноо хөгжүүлэхэд хамтын оролцоог бий болгох зорилготой гэдгээрээ давуу талтай юм.
Байгаль орчны хамгааллын чиглэлээр хийж буй уг төсөл цаашид жил бүр нэг суманд өөр өөр байдлаар хэрэгжинэ, гэхдээ илүү шаардлагатай, өргөн хүрээг хамрахаар төлөвлөж байгааг Ж.Бат-Эрдэнэ гишүүн онцолжээ.