"Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2017.08.28

"Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар нэгдэж “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-г байгуулсан билээ. Энэхүү түр хорооны төлөөллийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрээр хэлэхдээ “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны Улсын гурван талт  хэлэлцээрийн зарим заалт зөрчигдөж байгаа. Иймд нийгмийн түншлэгч талууд нэмэлт хэлэлцээрийг эхлүүлээд байгаа билээ. Энэ хэлэлцээрт багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар МҮЭ-ийн холбооноос санал гаргасан. Та бүхний тавьж буй энэ саналыг МҮЭ-ийн холбоо бүрэн дэмжиж байгаа” гэлээ.

Гэхдээ аливаа санал шаардлагыг улс төрөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тавьж, салбарын ҮЭ болон МҮЭ-ийн холбоотой бүхий л асуудлыг зөвлөлдөж эрчимтэй ажиллах шаардлагатайг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч зөвлөн чиглэл  болголоо. Мөн ажлын явцыг шуурхай мэдээлж ажиллахыг зөвлөлөө.