АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн ажилтан Хатагтай Хайди Хөршедийг хүлээн авч уулзлаа
2017.09.26

АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн ажилтан Хатагтай Хайди Хөршедийг хүлээн авч уулзлаа

АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-наас жил бүр Монгол улс дах хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн тайланг гаргадаг бөгөөд энэ жилийн тайланд тусгагдсан зарим асуудлуудыг тодруулах, тайлангийн хугацаанд хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар санал солилцох уулзалтыг хийлээ. 

Уулзалтын үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхйилөгч Х.Амгаланбаатар энэ онд МҮЭ-ийн холбооноос хийсэн ажлууд болон Монгол Улсад гарч буй хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэхэд ҮЭ-ийн байгууллагын зүгээс хийж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч цаашид хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг сайжруулахад АНУ-ын ЭСЯ-тай хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцлоо. 

Мөн хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд МҮЭ-ийн холбооны боловсон хүчнийг сургах, мэдлэг боловсролыг дэмжих чиглэлээр АНУ-д тодорхой хугацааны сургалт, курст хамруулах асуудлыг МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж, уг асуудлыг ЭСЯ-ны зүгээс дэмжин ажиллахаар тохиролцлоо.

Дашрамд мэдээлэхэд энэ жил АНУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа билээ