Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов
2017.09.26

Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Хуулийн төслийн талаар уулзалт, хэлэлцүүлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Хуулийн төслийг санаачлагч АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Энэ бол хэсэг хүмүүст хөнгөлөлт, тэтгэмж үзүүлэх тухай асуудал биш юм. Энэ бол Монгол төр Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүст өгч байгаа хүндэтгэл, нөгөө талаараа ардчиллын дархлаа гэж харж байгаа" гэв.