2017.10.12
Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ нэрсийг Ерөнхийлөгч, АТГ-т илгээжээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын нэрсийг хэлэлцэж, бүрэлдэхүүнээр нь дэмжсэнээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дөнгөж сая өндөрлөв.
Одоо уг асуудал МАН-ын бүлэгт шилжиж байна. Бүлгийн хуралдаан шуурхай эхэлсэн бөгөөд шинэ сайд нарын нэрсийг дараах байдлаар Ерөнхийлөгч болон АТГ-т танилцуулахаар илгээсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-аас хариу ирмэгц УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлах үйл явц эхлэх юм.
- Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Ерөнхий чиг үүргийн яамд:
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
- Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
- Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг
Чиглэлийн яамд:
- Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
- Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
- Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
- Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
- Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл