67 дугаар сургууль смарт ангитай боллоо
2017.10.17

67 дугаар сургууль смарт ангитай боллоо

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа улсын сургуулиудаас 67 дугаар сургууль анхлан Смарт ангитай боллоо. Тус танхимд мэдээлэл зүйн хичээл болон солонгос хэлний хичээл цахим хэлбэрээр орох юм.

Дэлхийн стандартад нийцсэн смарт ангийг 30 сурагчид зориулсан дэлгэц болон сурагч тус бүр таблэттэй хичээллэх нөхцлийг бүрдүүлж тохижуулсан байна. 67 дугаар сургуулийн захирал Б.Чойдорж хэлсэн үгэндээ “Бид зөвхөн мэдээлэл зүй болон солонгос хэлний хичээлийг смарт ангидаа оруулахаас гадна бусад хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

БНСУ-ын Кёнги аймгийн дэмжлэгээр Санмён Их сургууль болон “Samsung electronics” хамтран 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа энэхүү төсөлд Монгол улсын нийт 20 сургууль хамрагдах юм.

Смарт ангийн нээлтэд БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх н.Одбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, GSC ТББ-ын захирал Н.Батдорж, Смарт төслийн менежер Им Хэ Сү,Widline компанийн монгол талын захирал С.Баярсайхан, Widline компанийн солонгос талын захирал Жи Хёнг Бэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.