Хүүхэд хамгааллыг дэргэдээсээ эхлүүлье
017 оны 9 сарын 29-ны өдөр Хүүхдийн Хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах аяны хугацаанд ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ ДЭРГЭДЭЭСЭЭ ЭХЛҮҮЛЬЕ уриан дор арга хэмжээг зохион байгуулан явууллаа. Уг арга хэмжээ нь Хүүхдийг хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсооход чиглэсэн билээ.
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг мэргэжлийн сургалтанд үнэ төлбөргүй хамруулж ар гэрийнхэнд нь бодит зуучлал буюу ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хандлагыг өөрчлөх сургалтанд хамруулан ажиллагаа. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын алба, ХХҮХ-н дарга Б.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Албан бус насан туршийн боловсролын төвд сурч, хөдөлмөр эрхэлдэг 40 хүүхэд, Нарны хүүхэд цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 60 хүүхэд хамрагдаж, Арга хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эцэг эхчүүдэд мэргэжлийн сэтгэл зүйчээр сургалт зохион байгуулж, бичиг баримтгүй 2 хүүхдэд бичиг баримт гардуулан өгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 10 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас өгч, 15 хүүхдэд сурагчийн цамц олгож хичээлийн хэрэгсэл болон дулаан хувцас зэргийг гардуулан өглөө.