2017.09.19

“Хүүхдийн инээмсэглэл” төсөл нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан "Нямбаатар" сангийн үйл ажиллагаа “Хүүхдийн инээмсэглэл” төслөөр эхэлж байна.

Тэрбээр өөрийн сонгогдсон тойргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх үүднээс уг төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Толгойт бүсийн хүүхдүүдийг эмчлэхээр 65-р сургууль дээр эхний үзлэг, эмчилгээний кабинетээ нээлээ.

Төсөлд Сонгинохайрхан дүүргийн 65, 9-р сургууль болон 80, 84, 91, 226-р цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулна. 2020 оныг хүртэл 3 үе шаттай хэрэгжих уг төслийн хүрээнд нийт 8000 орчим хүүхдийн шүдийг оношлон шаардлагатай эмчилгээгээ хийх юм.

“Аз дентал” шүдний эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй уг төслийн дараагийн кабинет ирэх 11-р сард 9-р сургуульд нээгдэх юм. Ингэснээр Ханын материал орчмын зөвхөн сургуулийн гэлтгүй цэцэрлэгүүдийн хүүхдүүд ч шүдээ эрүүлжүүлэх боломжтой болох аж.