2012.02.07

Ж.Сүхбаатар Д.Одбаяраас өрсөв

УИХ-ын нэгдсэн чуулган, УИХ дахь Ардчилсан намын ээлжит бус хуралдааны дараа байнгын хороодын хуралдаан болсон. Бүх байнгын хороо хуралдах хуваарьтай учраас зарим нь түр зуур хүлээх шаардлагатай болсон юм.

Төрийн ордны "А" танхимд хуваарийн дагуу Хууль зүйн байнгын хороо хамгийн эхэнд хуралдах ёстой байсан. Гэсэн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар тус байнгын хорооны дарга Д.Одбаяраас өрсөв. Тэрбээр "Эхлээд Хууль зүйн байнгын хороо хуралдахгүй юм уу" гэсэн гишүүдийн асуултад "Манай байнгын хорооны гишүүд цугларчихлаа. Хууль зүйн байнгын хороо дараа нь хуралдана биз. Д.Одбаяр гишүүн том биетэй болохоор ирэх гэсээр байгаад өрсүүлчихлээ" хэмээн хошигнож байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.