Ө.Энхтүвшин:Тодотгол хийх шаардлагагүй
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2012.02.07

Ө.Энхтүвшин:Тодотгол хийх шаардлагагүй

АН-ын бүлэг Засгийн газарт зарим эрхийг нь олгохоос татгалзаж, төсөвт тодотгол хийх шаардлагатай хэмээн үзсэн бол  МАН-ын  бүлгийн гишүүд тодотгол хийхгүйгээр цалинг нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзсэн юм. Засгийн  газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл нь Төсвийн хууль, Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэдгийг ч Ө.Энхтүвшин дарга мэдээллийнхээ үеэр  хэлэв.

Учир нь УИХ-д өргөн барихынхаа өмнө хуулиудтай нийцүүлэн, нягталж, шалгасан гэнэ.

Өмнө нь ч ийм практик байсан уу гэдгийг тэрбээр тайлбарлав. Тухайлбал, 2006 онд Ө.Энхтүвшин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхад УИХ-аас тогтоол гарган "Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүл" гэдэг үүрэг өгч байжээ. Тухайн үед арав, арван нэг, арванхоёрдугаар сарын санхүүжилтийг нь урагш нь  гүйлгэж, зохицуулж байсан талаараа тэрбээр хуучилсан юм. Нэгэнт хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмнэ гээд олон нийтэд хүлээлт үүсгэчихсэн учраас УИХ дах АН-ын бүлэг нэг их саад учруулахгүй биз дээ гэх горьдлогыг үгийг ч тэрбээр унагав.

Мөн нэр бүхий гишүүдийн санаачилсан Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх ёстой гэж үзсэн байна. Гэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл дээр судалгааг үргэлжлүүлэн хийж, тооцоо судалгааг нягтлахаар болжээ. Өөрөөр хэлбэл, уг төслийг ирэх дөрөвдүгээр сар буюу хаврын чуулганаас хэлэлцэн шийдвэрлээд хэрэгжих хугацааг нь 2013 оны нэгдүгээр сарын 1-н байхаар зааж өгөх боломжтой хэмээн үзсэн аж. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн байна. Хоёр сонгуулийг хамтад нь салгахгүй цуг хийнэ гэхээр 10 гаруй бэрхшээл бий аж. Тухайн үед орон даяар сонгууль явна. Ингэхдээ УИХ. аймаг, сум, баг, дүүргийн сонгууль зэрэг явагдана.  Энэ олон сонгууль нэг өдөр хамт болж, сонгуулийнх нь дүнг баталгаажуулна гэдэг нэлээд_ төвөгтэй болох тул болгоомжилж, дээрх хуулийн  төслийг өргөн барьсан гэнэ. 20-иод мянган хүн оролцох эдгээр сонгуулийг явуулахад техник, хүн хүч, хууль эрх зүй, улс төр талаасаа хүндрэлтэй гэдгийг  Ө Энхтүвшин тодотгосон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.