Дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл ажил 98 хувьтай байна
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
2017.11.07

Дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл ажил 98 хувьтай байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөх Нийслэлийн дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Цахилаан станцуудын хувьд 2017-2018 оны өвлийн их ачааллыг  давах бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хийж, их ачааллын үед найдвартай ажиллагааг хангах хүрээнд хийж байгаа бэлтгэл ажлуудаа танилцуулсан юм. Салбарын сайд Ц.Даваасүрэн Дулааны цахилааг станц, ДЦС-3, ДЦС-4 өвлийн бэлтгэл ажил хангалттай сайн байна гэж үзлээ.

Цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл 96-98 хувьтай байна. Дулааны цахилгаан станц 4-ийн хувьд өнөөдрийн байдлаар ажил 98 хувьтай байа. 11-р сарын 26 гэхэд бэлтгэл ажлаа 100 хувь хангана гэдгийг албаныхан хэлж байна.