УИХ-ийн гишүүн Ж.Сүхбаатар шинэхэн ажилтай боллоо
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Энэхүү шийдвэрийг тус холбоо өнгөрөгч даваа гаригт болсон хурлаараа гаргасан байна.
Харин тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, дэд ерөнхийлөгчөөр “Тайхар” клубын захирал Б.Батсуурь, ерөнхий нарийн бичгийн даргаар “Глобал Бридж” компанийн захирал Ц.Отгонбаатар нар тус тус сонгогдов.Тэрчлэн холбоог цөөнгүй жил удирдсан "Монзол" компанийн захирал Ч.Чинбатыг хүндэт ерөнхийлөгч болгожээ. Шинэхэн удирдлагуудаа сонгосон МБФХ тавдугаар сарын 29-нд СТӨ-нд "Монгол мистер-2009" тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.