Энэ бүгд чинь худлаа
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
Бид Монгол банкыг улирал тутам сонсох ёстой.
Т.Аюурсайханы асуулт бол валютын хараат байдлаас гарах арга замын талаар асуусан. Монгол банкны ерөнхийлөгч улстөржсөн тайлбар хийсэн гэж би бодож байна.
Өмнөх засгийн газрын хэрэгжүүлсэн сайн хөтөлбөр, зээл олголт, валютын ханшны спрос, эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан гээд бүгд улстөржсөн дүгнэлт.
Гадаад төлбөрийн урсгал тэнцэл, 2016 онд ямар байсан бэ гэдгийг график дээрээс хархад, урсгал тэнцэл буураад ашигтай гарч байхад валютын ханш савалсан гэдэг худлаа, инфляци ямар байсан бэ гэдгийг графикаас гаргаж үзэхэд, инфляц бууж байгаа үед импортын спрос өндөр байсан гэдэг бол бас худлаа.
Энэ бүгд чинь худлаа. Тийм учраас улстөрийнхөө дүгнэлтийг зөв хийх хэрэгтэй.
Бид цаашдаа Монгол банкны мөнгөний бодлогыг цэгцтэй зөв авч явахын тулд эдийн засгаа яаж авч явах вэ, уламжлалт болон уламжлалт бус бодлогоор уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй.
Өнөөдөр засгийн газрын өр долларын хэмжээгээр бүтэн нэг жилийн хугацаанд 3,7 тэрбум доллар, ЗГ-ын дотоод өр 1,6 их наяд төгрөгийг тус тус нэмж авсан байна. Нийтдээ 10,5 их наяд төгрөг. Энэ их мөнгөний хуримтлал бий болж байхад яагаад ажилгүйдэл нэмэгдээд байгаа юм бэ?
Яагаад инфляци өсөөд байгаа юм бэ, яагаад нийгэм эдийн засгийн тогтвортой байдал бий болохгүй байгаа юм бэ гэдэг дээр л бид Монгол банкнаас хариулт нэхэх ёстой.
Бид 4 зүйлд анхаарна.
Нэгдүгээрт, уул уурхайн мөчлөгөөс хамаарсан эдийн засаг санхүүгээ маш хурдан цэгцлэх хэрэгтэй. Төсвийн алдагдлыг багасгах хэрэгтэй. Инфляцаа нам дор байлгаад төгрөг рүүгээ зээлээ шилжүүлэх талаар бодлого гаргах ёстой. Экспортын чанартай дотоод үйлдвэрлэлийг уламжлалт бус бодлогоор дэмжих ёстой.
Энэ талаар Монгол банк юм хийх үү?