Шаардлагатай бол би гишүүнээсээ татгалзахад бэлэн
2018.01.04

Шаардлагатай бол би гишүүнээсээ татгалзахад бэлэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2018.01.04/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний төрд халдаж, маргааш /2017.01.05/ Улсын дээд шүүхийн хуралдаанд нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргаж байна. Дээд шүүхийн шийдвэр нааштай гарна гэдэгт эргэлзэж байна.

Улсын дээд шүүхэд номлох баримт, тайлбар өгөх боломж өгөхгүйгээр шууд хурал хийж байгаа нь хуралд нөлөөлөх гэж оролдож байна гэж үзэж байгаа гэлээ.

Тэрбээр, “МАХН-ын жирийн гишүүдийг өнөөдөр зохион байгуулалттайгаар мөрдөж, мөшгиж, хавчин гадуурхаж, хууль бус үйлдэл гаргаж байна. МАХН гэдэг нам ганцхан Н.Энхбаяр гэдэг хүний нам биш. Би намаа цэвэрлэх гэж явж байна.

МАХН-ын удирдлагууд маргааш болох шүүх хуралд нөлөөлөх гэж оролдож байна. Мөн манай намын жирийн гишүүдийг мөрдөж, шалгаж байгаад харамсч байна. Энэ  МАН, АН-ын дэмжлэгээр ийм үйлдэл хийж байгаа биш, МАХН гэх намыг цэвэрлэхээр явж байна” гэсэн тайлбар өглөө.

Ш.ЧИМЭГ