
2018.01.19
АССА хөтөлбөрийн оюутнууд шалгалтаа амжилттай өглөө
АССА-ийн 2017 оны 12 дугаар сарын шалгалтын дүн 2018 оны 1 дүгээр сарын 15-нд гарлаа.
Энэхүү шалгалтанд ММНБИ-ийн АССА хөтөлбөрийн “F6 Taxation” хичээлийн сургалтад хамрагдсан оюутнууд /М.Мишигдорж-ММНБИ, Л.Баяржаргал-"IND" XXK, Э.Мөнх-Уянга-Оюу толгой ХХК, А.Мөнхчимэг-Bluemon group, Б.Батцэцэг-Швейцарийн хөгжлийн агентлаг, И.Золзаяа-"GFCC" ХХК, Ц.Бат-Одноо-Оюу толгой ХХК, Д.Болормаа, Б.Мөнхбаяр-Мандах ИС/ орсон бөгөөд бүгд шалгалтандаа тэнцэж 100%-ийн амжилт үзүүллээ.
ММНБИ-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар эдгээр оюутнуудад дараагийн хичээлийн сургалтын төлбөрөөс нэмэлт 5%-ийн хөнгөлөлт олгож, урамшууллаа.
Шалгалтаа амжилттай өгсөн нийт оюутнууддаа баяр хүргэж, дараа дараагийн сургалт, шалгалтандаа өндөр амжилт гаргахыг хүсье.