2018.01.19
Я.Содбаатар: Бэлчээрийн хуулийг хаврын чуулган дээр оруулж ирэх үү?
УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонсож байна.
УИХ-ын гишүүн Я. Содбаатар
МУ-ын засгийн газраас нөөцийн өвсийг үнэгүй,тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй малчдад хүргэж байгаад талархаж байна. Хангайн бүсээс говьд отор хийж байгаа малчдын хувьд түлш, худаг усны асуудал хүнд байна. Улсын нөөцөөс түлш, моторын асуудал дээр анхаардаг уу?
Хаврын чуулганд бэлчээрийн хуулиа оруулж ирэх шаардлага байна . Бэлчээрийн хураамж, малын хөлийн татвараа тодорхой болгож, орон нутагт зарцуулах эрхийн өгөх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадрал
Түлээ түлш, мотороо малчид өөрсдөө авч, зохицуулах үүрэгтэй. Нөөцөөс шийдэх боломжгүй гэсэн хариултыг өглөө.