“Эрдэнэт үйлдвэр”-ийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 мвт-аар нэмлээ
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт /12 мВт-ын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор/-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулах нээлтийн ёслол боллоо.
Хоёр жил гаруйн хугацаанд бүтээн байгуулалтын их ажил өрнүүлсэн энэхүү төслийг “Эрдэнэт үйлдвэр” өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, станцынхаа суурилагдсан хүчин чадлыг нийт 53мВт болгон өргөжүүлсэн нь Монголын эрчим хүчний нэгдсэн системд оруулж буй том хувь нэмэр юм. Мөн цахилгаан эрчим хүчний тогтвортой, найдвартай том хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжсэн нь уурхайчдын хувьд бахархалт үйл явдал билээ.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир, БНХАУ-ын Элчин сайдын улс төрийн зөвлөх Ли Янжун, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Харбин электроник интернэйшнл” компанийн ерөнхий захирал Чу Аймин болон бусад албаны хүмүүс оролцлоо