2018.01.24

Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмснээр 38 тэрбум төгрөг хэмнэнэ

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт /12 мВт-ын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор/-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулах нээлтийн ёслол боллоо.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Улсын комисс авангуутаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлсэн. Өнөөдөр гадаа маш их хүйтэн байна. Өчигдөр -40 градус гарлаа. Өнгөрсөн жилүүдэд бид өмнө нь суурилагдсан байсан бүх хүчин чадлаа ашиглаж байсан. Харин энэ жилийн цахилгаанын хэрэглээ нэмэгдсэн. Түүнийг хааж өгч байгаа нь энэ цахилгаан станц.