2018.02.01
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.
Энэ удаа 654 мянга гаруй иргэн 78 тэрбум гаруй төгрөг буцаан авах юм байна. Цаашид энэ мөнгийг татвар төлөгчдөд улиралд нэг удаа олгож байхаар боллоо.
2016 онд 497 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Тэгвэл өнгөрсөн онд 11 удаагийн тохирлоор 120 орчим мянган иргэн азтан болж нийт таван тэрбум төгрөг хожжээ.