Д.Эрдэнэбат: Мал аж ахуйн бодлого алдагдсан байна
Өнөөдөр /2017.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Ардчилсан намын бүлэг нилээ олон санал оруулсан байгаа. Энэ саналын хэрэгжилтийн талаар хаврын чуулганы эхний долоо хоногт нэгтгэсэн мэдээлэл хийж өгөөч. Энэ мэдээллээр иргэд олон чухал мэдээлэл олж авдаг учраас үүн дээр анхаараарай.
Мал 66 сая болж өслөө. Гэхдээ борлуулж чадахгүй, боловсруулж чадахгүй болчихсон байгаа. Эрчимжсэн мал аж ахуйд 218 тэрбум төгрөг зарцуулсан ч экспорт хийж чадахгүй байна. Мал аж ахуйн бодлого алдагдсан. Энэ нь үе үеийн засгийн газрын алдаа. Хэт олон малтай байна. Төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна.
Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн газар гээд зарлачихсан хэрнэ хууль эрхзүйн алга. Тоон үзүүлэлт биш бодит ажил хэрэгтэй байна.
Экспортын асуудлаа ярихгүй бол малын тухай яриад явахгүйн ээ. Энэ асуудлууд хэзээ шийдэгдэх вэ? хугацаа хэлээч. Хөдөө аж ахуйн паркийн төсөл явж байсан. Үүнийг тодруулмаар байна. Сумдын хоршоодыг дэмжээч ээ. Ард иргэд үүнийг ойлшочихоод, хүлээж байна.
УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг хариуллаа
ХХААХҮ-ийн салбарын бодлого тодорхой. Бэлчээрийн аж ахуйд анхаарч, тоонд биш чанарт анхаарсан,малын үйлдвэр угсааг сайжруулсан, газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээсэн, 3 сая иргэнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бодлого барьж байна.
Экспортын асуудал үнэн. Бүтээгдэхүүнээ чанаржуулаад гаргах хэрэгтэй. Ноолуур хөтөлбөр ярьж байгаа. Дэлхийн зах зээлд борлуулах боломж байгаа. Малаас гадна малчиддаа анхаарах хэрэгтэй. Орон сууцжуулах нийгмийн асуудлыг шийдэх цаг болсон.
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Паркийг явуулъя гэсэн бодолтой байгаа. Ерөнхий сайдын захирамж гарсан. Энэ жилдээ эхлүүлье гэж төлөвлөж байна. Үйлдвэрлэл явагдана. Хотын нягтрал багасна 30,000 хүнтэй суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна. Махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Чанар сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуллаа
ХХААХҮ-ийн салбар хөгжих боломж байгаа. Бодлогууд гарч байна. Мал аж ахуйг хөгжүүлэх баримт бичиг гарсан. Зохион байгуулалтай сайн ажиллах хэрэгтэй. Бага зэргийн санхүү шаардана. Малаа эрүүлжүүлэх, газар тариаландаа анхаарах хэрэгтэй. Дотооддоо вакцинаа хийх хэрэгтэй.
Үйлдвэр, өргөжилтийн ажил цаг хугацаандаа чанартай сайн явах хэрэгтэй байна. Экспортын чиг баримжаатай байх хэрэгтэй. Мал болон малчиддаа анхаарах нь төрийн ажил. Газар тариалангийн бүс чухал. Энэ нутгаа нягталж шалгаж зөв хувиарлалт судалгаа хийж цэгцлэх эрэгтэй байна. Бодлого тодорхой цаашдаа дор бүрнээ ажлаа хийх хэрэгтэй.