2018.02.05

Ц.Цогзолмаа: ЭЕШ-ын дүн манай салбарын голлох үзүүлэлт болно

2017 оны ЭЕШ-ын чансааг орон нутагт Дорнод аймаг тэргүүлсэн. Тухайн жил тус аймгаас 3272 шалгуулагч ЭЕШ өгсөн байна.

Дорнод аймгийн араас Өвөрхангай, Дархан-Уул аймаг бичигдсэн. ЭЕШ-нд аймгийн хэмжээнд төлөвлөгөө гаргаж, эцэг эхчүүдийн оролцоог хангаж бэлтгэх болсон нь үр дүнгээ өгсөн гэж Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн үзэж байна. Тус аймаг ЭЕШ-нд 800 оноо авсан сурагчийг 1 сая, бэлдсэн багшийг нь 500 мянган төгрөгөөр урамшуулдаг байна. 

Нийслэл хот болон орон нутагт шалгуулагчийн тоо харьцангуй байдаг учраас ЭЕШ-ын дүнгээр чансаа тогтоох нь учир дутагдалтай гэж боловсролын мэргэжилтнүүд үздэг. Сургалтын орчин нөхцөл хамаагүй илүү ч ЭЕШ-ын дүнгээр төвийн сургуулиуд орон нутгийн сургуулиудын ард бичигдсэн дүр зургийг анхаарлын гадна үлдээж болохгүй гэж салбарын сайд нь хэлж байна.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:  Яг дүн шинжилгээ хийгээд, задлаад үзэхээр багш нарын ур чадвар хэр сайн байгаагаас сургалтын чанарын агуулга сайжирч байгаа. Тийм учраас 2018 оныг багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр сургалтын агуулга, багш нарын чадвар хоёрыг уялдуулах тал дээр ахиц гаргах чиглэлээр ажиллаж байна.