Ерөнхий сайд төрөлх сургуульдаа зочлов
2018.02.02

Ерөнхий сайд төрөлх сургуульдаа зочлов

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон бусад албаны хүмүүс 2 дугаар сургуульд байрлах жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхий сайд 33 жилийн өмнө жанжны нэрэмжит 2 сургуулийг төгссөн аж. Тэрээр Д.Сүхбаатарын нэрэмжит танхим, өөрийн сурч байсан ангиар орж, 12 дугаар ангийн сурагчидтай уулзаж ярилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцлоо

Эх орондоо хайртай, зөв хүн болж, мэргэжлээ зөв сонгон улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд хүүхдүүдэд захин, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Энэ үеэр БСШСЯ-ны хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулсан урлаг танхимын нээлт болсон юм.